ШУУРХАЙ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үдэх ёслолын арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд болно

ШУУРХАЙ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үдэх ёслолын арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргасан бөгөөд парламентын гишүүдийн 92.3 хувийн саналаар түүний хүсэлтийг дэмжсэн. 

Учир нь Хотын дарга асан Х.Нямбаатар цахим сүлжээнд мэдээлэл хийх үеэрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг авлигын асуудалд холбогдуулан мэдэгдэл хийсэн юм. Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн мэдэгдэж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны 11:00 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үдэх ёслолын арга хэмжээ Сүхбаатарын талбайд болох аж. Гэвч уг арга хэмжээний талаар одоогоор албан ёсны мэдээлэл гараагүй бөгөөд холбогдох төрийн байгууллагуудаас тайлбар, мэдээлэл хийгээгүй байна.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө