ВИДЕО: Эрдэнэ мэргэн их Зая бандида гэгээний VIII дүрийн хувилгаан заларлаа

ВИДЕО: Эрдэнэ мэргэн их Зая бандида гэгээний VIII дүрийн хувилгаан заларлаа

Монголын Бурханы Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн Дүлтимзансрүн Идгаачойнзинлин дацанд Монголын Бурханы шашны гурван зулын нэг Зая бандида гэгээнтний VIII дүрийн хувилгаан заларчээ.

ВИДЕО: 

Тодруулбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд Гандантэгчэнлин хийдийн Дүлтимзансрүн Идгаачойнзинлин дацанд Зая бандида гэгээнтний VIII дүрийн хувилгаан заларсныг батламжлан зарласан байна.

Зая бандида гэгээнтний үе үеийн хувилгаан дүрүүдийн түүхэн уламжлалаас дурдвал, анхдугаар дүр болох Халхын Зая бандида Лувсанпэрэнлэй (1642–1679) нь Өндөр гэгээн Занабазарын гол шавь нарын нэг байсан бөгөөд V Далай ламаас “Зая бандида” цол хүртэж, Архангай аймагт Заяын хүрээг үндэслэсэн нэрт гүн ухаантан, түүхч, соён гэгээрүүлэгч байв. Хутагт хувилгаадын сургаалын дагуу гэгээнтний хойд дүр үе улиран тодорч, шашин, соёлын үйлсийг үргэлжлүүлэн дэлгэрүүлсээр ирсэн бөгөөд өмнөх буюу VII дүрийн Зая гэгээн Лувсанданзанпүлжинжигмэд 2019 оны хоёрдугаар сарын 4-нд таалал төгссөн юм.