Нийслэлээс энэ өвөл агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн халаалтад дулаан хуримтлуулах технологи нэвтрүүлэн яндангийн тоог 7-10 мянгаар бууруулахаар төлөвлөсөн. Тус төслийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлнэ. 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатарын талбайд иргэдэд төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг нээлттэй өгөх юм. Тиймээс иргэд та бүхнийг тус өдөрлөгт урьж байна. Дээрх төслийг хэрэгжүүлэхдээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулах юм.