УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 90 гаруй нэр дэвшигч бичиг баримтаа Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн. Үүнээс Улсын Их Хурлын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу нийслэлийн Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээ илэрхийлээд буй Н.Номтойбаярын баримт бичгийг СЕХ зөрчилтэй гэж үзсэн гэх мэдээлэл тараад байгаа билээ.
Уг мэдээлэл Н.Номтойбаяр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан тайлбар өгсөн байна.
Тэрбээр "Сүүлийн хоёр өдөр намайг хөдөө явсан хойгуур Сонгуулийн ерөнхий хороо миний бүрдүүлж өгсөн материалыг үндэслэлгүйгээр татлаа, бие даан нэр дэвшигчээс хаслаа гэх мэт дэл сул яриа түгээж намайг дэмжиж гарын үсгээ зурсан Хан-Уул дүүргийн мянга мянган сонгогчдыг төөрөгдүүлэх, нэр бүхий улстөрчидтэй муудалцуулах башир арга явагдаж байна. Энэ мэдээллийн залгаа болж намайг юу гэж гөрдөх, гүтгэж харлуулахыг мэдэхгүй байна. Энэ мэдээллийн залгаа болж намайг юу гэж гөрдөх, гүтгэж харлуулахыг мэдэхгүй байна. Эрх биш улстөрд хэдэн жил болсных намайг нэр дэвшээд Хан-Уулчуудын дэм, сонголтоор гараад ирэх вий гэж айдастаа автсан хэсэг нохдын боорлолт байгааг мэдрэхтэйгээ.Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо 14:00 цагаас хуралдаж шийдвэрээ гаргана. Миний бүрдүүлж өгсөн материал 100% хуулийн шаардлага хангасан.
Хуульд улс төр орж хүний царай харж гуйвалгүй, үндсэн хуулиар олгогдсон хүний сонгох, сонгогдох язгуур эрхийг хамгаална гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
— Н.Н.Номтойбаяр (@Nomt7) May 25, 2020