Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах BBC Sports сувагт өгсөн ярилцлагадаа "Хэрэв 2021 онд олимпын наадмыг зохион байгуулах боломжгүйд хүрвэл олимпын наадмыг цуцлах тухай" дурджээ.
“Бид Японы Ерөнхий сайд Абе Шинзотой ярилцаж дараа жил зохион байгуулахаар болсон. Энэ бол эцсийн шийдвэр. Гэхдээ 2021 онд байдал намжихгүй халдвар илэрсэн хэвээр байвал олимпын наадмыг зохион байгуулахад бас л бэрхшээл учирна. Хэрэв зохион байгуулах боломжгүйд хүртэл 2020 оны зуны олимпын наадмыг цуцлахаас өөр арга байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах ярьжээ.
Олимпын наадмыг зохион байгуулах хороо, Олон улсын олимпын хороо хамтран хуралдаж 2021 оны долоодугаар сард “Токио-2020” зуны олимпын наадмыг зохион байгуулахаар тогтсон билээ.
Эх сурвалж: BBC Sport