Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, шуурга шуурч, хүйтэрнэ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, шуурга шуурч, хүйтэрнэ

Өнөөдөр буюу энэ сарын 29-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, маргааш буюу энэ сарын 30-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.

Тодруулбал,  Энэ сарын 29-30-нд шилжих шөнө Төв, Хэнтий, Дорнодын хойд, Сэлэнгийн зарим сумдаар, энэ сарын 30-ны өдөр Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнодын зарим, Хэнтийн хойд сумдаар, 11-р сарын 30-01-нд шилжих шөнө Ховд, Говь-Алтайн өмнөд сумдаар, 12-р сарын 01, 03-нд Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн зарим сумдаар, 02-нд Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд сумдаар 0.0-3.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 30-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 12 сарын 1, 2-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -24...-29 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -19...-24 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө