БНХАУ-ын Шаньдун мужийн Тайань хотын Тай ууланд арваннэгдүгээр сарын 2-нд дэлхийн анхны робот авиралтын тэмцээн болжээ. Тэмцээнд хүн дүрст, дөрвөн хөлт болон бусад төрлийн роботын 90 орчим баг оролцсон байна.
ВИДЕО:
Роботууд 3.9 км урттай, 3,100 гаруй чулуун шаттай уулын замаар өгсөж, өндрийн 600 метрийн зөрүүг туулах ёстой байжээ. Ингэхдээ зарим робот хурдны уралдаанд оролцсон бол зарим нь өндөг, тарвас зэрэг ачаа тээвэрлэх даалгавар гүйцэтгэсэн байна. Тэмцээний үеэр зарим робот тэнцвэрээ алдаж унасан бол заримыг нь инженерүүд замд нь засварлажээ. Харин Бээжингийн Lingyi Technology компанийн дөрвөн хөлт робот 43 минут 41 секундэд замаа туулж, төрөлдөө түрүүлсэн байна. Энэхүү тэмцээн нь роботуудыг бодит орчинд ажиллах чадвартай болгох, уулын замд ачаа тээвэрлэх, хяналт шалгалт хийх зэрэгт ашиглах боломжийг турших зорилготой аж.
Эх сурвалж: Reuters