Хөгжмийн бүтээл ашиглуулах тарифыг тасалбарын орлогын 1-3 хувь байхаар тогтоожээ

Хөгжмийн бүтээл ашиглуулах тарифыг тасалбарын орлогын 1-3 хувь байхаар тогтоожээ

Оюуны өмчийн газар, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлөөс 2026 оны аравдугаар сарын 26-нд 04 дүгээр тогтоол гаргаж, MOSCAP-ийн хамтын удирдлагын байгууллагын зохиогчийн эрхийн бүтээлийг олон нийтэд ашиглуулах тарифыг шинэчлэн баталжээ.

Шинэ тарифаар амьд тоглолт, хөгжмийн наадмын үеэр ашигласан бүтээлийн төлбөрийг тасалбарын орлогын гурван хувь, загварын шоу, цирк, бүжгийн тоглолт болон бусад арга хэмжээнийхийг нэг хувиар тооцохоор тогтоосон байна. Харин тасалбар борлуулдаггүй, олон нийтэд нээлттэй арга хэмжээнд ашигласан нэг дууны бүтээлд 200 мянган төгрөг, цөөхүүл, гоцлол болон найрал хөгжмийн нэг бүтээлд 300 мянган төгрөг гэх мэт тарифыг мөрдөхөөр тусгажээ.