Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтэрч, сэрүүснэ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтэрч, сэрүүснэ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн салхитай байна.

Маргааш буюу энэ сарын 02-нд Төв аймгийн зүүн хойд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, энэ сарын 03-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Архангайн баруун, Говь-Алтайн хойд сумдаар, 04-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Булган, Төв, Хэнтийн хойд сумдаар, энэ сарын 05-нд Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим, Булганы зүүн, Дорноговийн хойд, Дорнодын өмнөд сумдаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 02-нд нутгийн зарим газраар, энэ сарын 03, 04-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар, 05-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр -16...-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -3...-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Лхавга гараг буюу энэ сарын 04-нд нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд ихэнх нутгаар сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө