Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлсэн юм. Тэрбээр "Уг өөрчлөлтөөр нотариатын үйлчилгээг цахим орчинд, зайнаас авах боломж бүрдүүлэхээр төлөвлөж байгаа. Ингэснээр иргэд дэлхийн аль ч өнцгөөс нотариатын байгууллагатай видео холболтоор харилцаж, холбогдох үйлчилгээг авах боломжтой болох юм. Монгол Улсад жил бүр нэг сая орчим нотариатын гэрчлэлт, баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд эдгээрийн тодорхой хэсгийг цахимаар авах боломжтой. Зайн гэрчлэлтийн үйлчилгээг анх удаа нэвтрүүлж байгаа тул Нотариатчдын танхимтай хамтран үе шаттай хэрэгжүүлнэ. Харин эрсдэл өндөртэй. Учир нь их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой зарим үйлчилгээг эхний ээлжид зайнаас үзүүлэхгүй. Тухайлбал, өв залгамжлал болон үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэхтэй холбоотой үйлчилгээг хамруулахгүй бөгөөд хэрэгжилтийн явц, үр дүнг харгалзан үйлчилгээний хүрээг цаашид нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын Нотариатчдын танхимтай хамтраад хөгжлийн бэрхшээлтэй, хүүхэд, гэрч, хохирогч зэрэг нийгмийн тодорхой зорилтот бүлгүүдэд хөнгөлөлтэй болон үнэгүй үйлчилгээ үзүүлэхээр шийдэл боловсруулсан" хэмээн ярилаа.