Египетийн Гиза мужийн Ард-эль-Лива дүүрэгт таван настай хүүхэд хоёрдугаар давхрын тагтнаас унах үед гудамжинд явж байсан эрэгтэй түүнийг газар унахаас нь өмнө тэвэрч авчээ. Тус үйл явдлыг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээнд тарж, Al Jazeera мэдээлсэн байна.
ВИДЕО:
Тодруулбал, хүүхэд тагтнаас унах үед доор байсан 25 настай Ахмед Рагаб хүмүүсийн хашхирахыг сонсож, дээш хартал хүүхэд унаж байжээ. Тэрбээр юу ч бодох завдалгүйгээр хүүхдийн зүг гүйж очин, газарт унахаас нь өмнө тэвэрч авсан. Тухайн үед тэр өөрийнхөө аюулгүй байдлыг бодолгүйгээр хүүхдийг аврахын тулд шууд гүйсэн хэмээн ярьжээ. Бичлэгт харагдаж буйгаар хүүхэд доош унахдаа хувцас хатаах утсанд шүргэж, уналтын хурд нь бага зэрэг саарсан бөгөөд улмаар Рагаб хүүхдийг тосон авчээ.