Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 17-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгаар бороо, 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 17, 18-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
ӨНӨӨДӨР /2019.06.16 НЫ ӨДӨР/
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 12-17 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 20-25 градус, бусад хэсгээр 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна гэж Ус цаг уур орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.