Наймдугаар сард үндэсний бөхийн 12 барилдаан болно

Наймдугаар сард үндэсний бөхийн 12 барилдаан болно

Наймдугаар сард аймаг, сумдын түүхт ой, байгууллагын баяр наадам, соёлын арга хэмжээ болон тусгай зориулалтын нийт 12 удаагийн барилдаан, үйл ажиллагаа болох бөгөөд хуваарийг дарааллаар нь хүргэж байна.

Наймдугаар сарын 1-2, Бямба-Ням
Баян-Өлгий, Ховд аймгийн баяр наадам

Наймдугаар сарын 4, Мягмар
Хархорин хотын нээлт, эрдэм шинжилгээний хуралд зориулсан бөхийн барилдаан (Өвөрхангай аймаг, Хархорин сум)

Наймдугаар сарын 6-7, Пүрэв-Баасан
Ховд аймгийн Дарви сумын Ерөнхий боловсролын сургуулийн 100 жилийн ойн баяр наадам

Наймдугаар сарын 6-8, Пүрэв-Бямба
Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойн баяр наадам

Наймдугаар сарын 7-8, Баасан-Бямба
"Энержи Ресурс" ХК-ийн баяр наадам (Өмнөговь аймаг, Цогтцэций сум)

Наймдугаар сарын 8, Бямба
Монголын төмөр замчдын баяр наадам (Хонхорт өртөө)

Наймдугаар сарын 8, Бямба
Даян аварга цолны мялаалга наадам (Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум)

Наймдугаар сарын 8, Бямба
Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр наадам (Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолбор)

Наймдугаар сарын 13-15, Пүрэв-Бямба
Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам

Наймдугаар сарын 17, Даваа, 11:40 цагт
Үндэсний их баяр наадмын долоогийн даваанд тунаж Улсын заан цол хүртсэн бөхөд "Заан Жимини" автомашин гардуулах ёслол (Баянзүрх дүүрэг, Бридж корпораци)

Наймдугаар сарын 21, Баасан
"Нүүдэлчин" соёлын фестивалд зориулсан үндэсний бөхийн барилдаан (Монгол наадам цогцолбор)

Наймдугаар сарын 28, Баасан
Хилчин спорт хорооны 80 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан (Монгол бөхийн өргөө).