Энэ сарын 29-30-нд шилжих шөнө “Баянгол дүүргийн 25 дугаар хороо Голден парк хотхоны гадаа залуус зодолдоод байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Мөн дээрх дуудлага, мэдээлэлтэй холбоотой “Согтуугаар автомашины цонх цохиж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хоорондоо зодолдоод байна” гэх утга бүхий мэдээллийг цахим орчинд нийтэлжээ. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай шалгалтын ажиллагаа явуулж, холбогдогчдыг олж тогтоон саатуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
ВИДЕО: