Цагдаагийн ерөнхий газраас 2026 оны долдугаар сарын 27-ны өдрийн буюу 102 дахь хоногийн нөхцөл байдлын нэгдсэн мэдээллийг танилцууллаа.
Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад нийт 2108 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 689 нь зөрчлийн, 119 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байжээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 57 дуудлага ирсэн бол хулгайлах 20, залилангийн 18 хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73, эрүүлжүүлэгдсэн 90 хүнийг бүртгэжээ. Харин цагдаагийн алба хаагчид нөхөн илрүүлэлтээр зургаа, шуурхай илрүүлэлтээр нэг хэргийг илрүүлсэн байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
