Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA) хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир нь чөлөөт тоглогч болоод байсан Леброн Жэймс шинэ багаа зарласан юм. Түүний энэ удаагийн сонголт "Филадельфи 76" баг байв. Ирэх арванхоёрдугаар сард 42 нас хүрэх Леброн хоёр жилийн хугацаанд $8 сая буюу ахмад тоглогчийн гэрээгээр багт нэгдсэн.
Л.Жэймсийн гол зорилго аваргын цом. Зодог тайлахаасаа өмнө тав дахь бөгжөө зүүх хүсэл түүнд бий. Энэ зорилгодоо хүрэхэд "Филадельфи 76" баг хамгийн тохиромжтой нь гэж тэр шийдсэн бололтой. АНУ-ын бахархал, түүхийг тээж явдаг том хотын багуудын нэг нь яах аргагүй "76" юм. Гэхдээ энэ баг 1983 оноос хойш аваргын цомын бараа хараагүй байна. Үүнээс хойших хамгийн оргил амжилт нь 2001 онд Дорнод бүсийнхээ аварга болсноос хойш 25 жилийн хугацаанд хасагдах шатны хоёрдугаар тойргоос хэтрээгүй.
Тэгвэл Л.Жэймсийг багтаа нэгтгэснээр ирэх улиралд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багийн тоонд зүй ёсоор орж байгааг бооцооны сайтууд баталж буй.
Түүнийг багтаа нэгдсэнийг сонссон Пенсильвани мужийн захирагч Жош Шапиро долдугаар сарын 24-ний өдрийг албан ёсоор Леброн Жэймсийн өдөр гэж зарлажээ.