Мэргэжлийн сүмогийн 13 дахь өдөр үргэлжилж байна. Энэ өдөр нэмэлт барилдаан гараагүй тохиолдолд доод зиндааны түрүү бөхчүүд тодордог байна. Одоогоор жонокүчи болон жонидан зиндаанд түрүүлсэн бөхчүүд тодроод байгаа юм.
Жонокүчид нэг ч унаагүй 18 настай Какизоэ түрүүлсэн бол жонидан зиндаанд Хакүгэцүро А.Сүхбат мөн л долоон даваатай түрүүллээ. Ирэх аравдугаар сард 25 нас хүрэх А.Сүхбат өнгөрсөн тэмцээнд жонокүчид мөн нэг ч унаагүй түрүүлсэн билээ. Ингэснээр тэр мэргэжлийн сүмод орсон эхний хоёр тэмцээндээ дараалан түрүүлснээр ирэх есдүгээр сард доороосоо гуравдугаарт бичигддэг санданмэ зиндаанд барилдахаар болж байна.