“Мах Импэкс” ХК 80 азтантай урамшуулалт хөтөлбөрөө дахин зарлалаа

“Мах Импэкс” ХК 80 азтантай урамшуулалт хөтөлбөрөө дахин зарлалаа

Үндэсний ууган үйлдвэр, чанар, технологиор тэргүүлэгч “Мах Импэкс” ХК 80 жилийн ойгоо тохиолдуулан “ТҮҮХИЙГ ХӨТӨЛСӨН – 80 ЖИЛ” уриан дор хэрэгжүүлж буй 80 азтантай урамшуулалт хөтөлбөрөө дахин зарлалаа.

Хэрэглэгчид тус компанийн дараах зургаан нэр төрлийн бүтээгдэхүүнээс аль нэгийг худалдан авснаар урамшуулалт хөтөлбөрт оролцох боломжтой юм. Үүнд:

  • Нийслэл хиам
  • Зочид хиам
  • Онцгой хиам
  • Бяслагтай салями
  • Дээж хиам
  • Малчин хиам

Урамшуулалд оролцохын тулд бүтээгдэхүүний TAG дээр байрлах QR кодыг уншуулан promo.makhimpex.mn сайтад нэвтэрч, урамшууллын дугаар болон худалдан авалтын eBarimt-аа бүртгүүлэхэд хангалттай. Амжилттай бүртгүүлсэн хэрэглэгч бүр сугалаанд автоматаар оролцох эрхтэй болох бөгөөд 80 азтаныг тодруулах юм. “Мах Импэкс” ХК 80 жилийн түүхээ хэрэглэгчдийнхээ итгэл, дэмжлэгтэй хамт бүтээснийг онцлоод, эрхэм хэрэглэгчдээ урамшуулалт хөтөлбөртөө идэвхтэй оролцож, азтан болохыг уриалжээ.