The MongolZ баг шинэ бүрэлдэхүүнтэй анхны тоглолтоо өнөөдөр хийнэ

The MongolZ баг шинэ бүрэлдэхүүнтэй анхны тоглолтоо өнөөдөр хийнэ

Цахим спортын Counter Strike-2-ын The MongolZ баг шинэ бүрэлдэхүүнтэйгээр анхны албан ёсны тоглолтоо өнөөдөр /2026.07.24/ хийнэ.

Тодруулбал, тус баг cobrazera-г үндсэн бүрэлдэхүүнээс түр хасаж (Вench), оронд нь Тikuak, DarkMeister гэсэн тоглогчдыг нэгтгэснээ зарласан.  Шинээр ирсэн тоглогчдын хувьд Тikuak өмнө нь The MongolZ-ийн академид байсан бөгөөд Chinggis Warriors багт нэгдсэн ч энэ удаад The MongolZ багийн бүрэлдэхүүнд тоглох юм.

Шинэ бүрэлдэхүүний анхны тэмцээн нь BLAST Bounty Summer 2026 бөгөөд Stage энхний шатанд HEROIC багтай учраа таарчээ. Хоёр багийн тоглолт өнөөдөр буюу долоодугаар сарын 24-ний 19:30 цагт эхэлнэ.