Тод манлай уяач Д.Дагвадорж “Баруун бүсийн хурд-2026”-д айрагдсан уяачдад хурдан удмын адуу бэлэглэнэ

Тод манлай уяач Д.Дагвадорж “Баруун бүсийн хурд-2026”-д айрагдсан уяачдад хурдан удмын адуу бэлэглэнэ

“Баруун бүсийн хурд-2026” уралдааны нас бүрийн эхний тавд хурдалсан морьдын уяачдад хурдан удмын адуу бэлэглэхээр болжээ.

Тодруулбал, Завхан аймгийн Яруу сумын уугуул, Монголын морин спорт уяачдын холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын тод манлай уяач Д.Дагвадорж даага, шүдлэн, хязаалан, соёолон, азарга, их насны уралдаанд морь нь айрагдсан уяачдад нийт 30 хурдан удмын үрээ бэлэглэх юм байна. Мөн сонгомол бага, дунд, дээд насны ангилалд морь нь айрагдсан уяачдад нийт 15 хурдан удмын байдас гардуулахаар болжээ. Ийнхүү “Баруун бүсийн хурд-2026” уралдаанд амжилт үзүүлсэн уяачдад нийт 45 хурдан удмын адуу бэлэглэхээр болсон байна.