Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан өнөөдөр 13:00 цагт эхэлнэ.
Ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Б.Бат-Өлзий, Э.Батмагнай, улсын гарьд М.Лхагвагэрэл, улсын заан Н.Жаргалбаяр, Д.Баасандорж, С.Сүхбат, Д.Хүдэрбулга, Л.Энхсаруул, Д.Алтанцоож тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит бөхчүүд зодоглоно. Мөн улсын харцага Г.Ганхуяг, Т.Баасанхүү, Ө.Батсуурь, Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнхжаргал, М.Бэлгүтэй, улсын начин А.Нармандах, Д.Амарсайхан, Э.Энх-Амгалан, Д.Амаржаргал, Э.Сумъяабат, Б.Түмэндэмбэрэл, Ц.Сандагдорж нар барилдах юм. Тус барилдааны түрүү бөхийг автомашинаар, үзүүрлэсэн бөхийг байр сууцаар байлах бөгөөд одоогийн байдлаар 256 бөх бүртгүүлээд байна.
