Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний хувийн мэдээллийг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 127 байгууллагын хориглосон байршилд байршуулсан 286 камерыг буулгуулжээ.
Мөн зөрчлийг дахин гаргахгүй байх талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэл хүргүүлж, хамтран ажилласан цагдаагийн байгууллагад талархал илэрхийлсэн байна.
