“МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчээ сонгон шалгаруулна

“МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчээ сонгон шалгаруулна

“МИАТ” ТӨХК төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх сонгон шалгаруулалтаа зарлалаа. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 45 дахь “МИАТ” ТӨХК-ийн төв байрны баруун хойд хэсэгт байрлах 106 ам метр талбайтай цайны газар, хоол үйлдвэрлэлийн зориулалттай талбайг түрээслүүлэх юм.

Сонгон шалгаруулалтын материалыг 2026 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 14:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд материалыг “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 тоотод ирүүлнэ. Материалыг наймдугаар сарын 3-ны өдрийн 15:00 цагт нээх аж. Шалгаруулалтад оролцох ААН улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, сүүлийн хоёр жилийн туршлагыг нотлох баримт, санхүүгийн чадавхын мэдээлэл, боловсон хүчний мэдээлэл болон үнийн саналаа бүрдүүлэн ирүүлэх шаардлагатай юм байна.

Түрээсийн доод үнийг холбогдох журмын дагуу тогтоосон бөгөөд талбайн нэг ам метрийн сарын түрээсийн доод үнэ 10 мянган төгрөг байхаар заажээ. Түрээслэх талбайтай танилцах болон дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдийн 09:00–14:00 цагийн хооронд 7070-0044 (дотуур 1055), 8904-0567 дугаарын утсаар авах боломжтой байна.