Мөнх цаст Сутай хайрханы тэнгэрийг тайх төрийн тахилга өнөөдөр болно

Мөнх цаст Сутай хайрханы тэнгэрийг тайх төрийн тахилга өнөөдөр болно

Сутай хайрханы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өнөөдөр /2026.07.24/ Говь-Алтай аймаг,  Сутай хайрханы өвөр бэлд зохион байгуулагдах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу зохион байгуулагдах энэхүү тахилга нь Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслолын арга хэмжээ юм. Мөнх цаст сүрлэг энэ хайрхан нь Тонхил сумДарви сум болон Цэцэг сумДарви сумдын нутгийн заагт оршдог билээ. Сутай хайрханы Их овоог 2008 оноос төрийн ёслолын дагуу тахиж эхэлсэн бөгөөд тус уулыг төрийн тахилгат хайрханы зэрэгт өргөмжилснөөр Монголын төрт ёс, байгаль шүтлэгийн уламжлалыг хадгалан хамгаалах үйл хэрэгт чухал байр суурь эзэлж байна. Төрийн тахилгын ёслолд төр, орон нутгийн байгууллагууд, иргэд, сүсэгтэн олон оролцож, өв соёл, зан заншлаа дээдлэн хүндэтгэх уламжлалт арга хэмжээ болох юм.