Нийт 77 их нас бүртгүүлснээс 9 нь хасагдаж 68 их нас уралдсан Эрдэнэт хотын 50 жилийн ой, Хангайн бүсийн хурд-2026 уралдааны их насны морьд барианд орлоо.
- Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Тариалан сумын ААУ Дамдинсүрэнгийн Ариуннарангийн хээр
- Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Давааноровын Ганбаатарын хээр халзан
- Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Доржсэмбын Итгэлтбуянгийн зээрд халзан
- Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уяач Бумцэндийн Ганболдын буурал
- Айргийн тавд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Сүрэнжавын Хүдэрчулууны хүрэн нар хурдалжээ.