Ховд аймгийн Онцгой комиссоос малын гоц халдварт САТ-1 хэвшлийн шүлхий өвчний гаралт, тархалт нэмэгдэж, гурван суманд халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Үндэсний их баяр наадмыг хойшлуулах шийдвэр гаргаснаа мэдэгджээ.
Тодруулбал, аймгийн хэмжээнд зохион байгуулах баяр наадмыг 2026 оны наймдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зарим арга хэмжээтэй холбогдуулан баяр наадмыг сум сумандаа дотооддоо зохион байгуулах чиглэл өгчээ.
