Өнөөдөр /2026.07.24/ Баянгол дүүргийн 2-р хороо Старс төвд гал түймэр гарч байна гэсэн дуудлага 07:59 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, нэмэлтээр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоосон юм. Алба хаагчид гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ.
Сүүлийн өдрүүдэд нийслэлийн энэ төрлийн гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Иймд хүн олноор цуглардаг үйлчилгээний байгууллагуудыг галын аюулгүй байдлын холбогдох хууль, дүрэм журам, нормыг мөрдөж, гал түймрээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.