Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат аймгийн алдарт уяач Элдэв-Очирын Ариунболдын хурдан халзан үрээ түрүүлсэн билээ.
Тэгвэл Эрдэнэт хотын 50 жилийн ойд зориулсан шүдлэнгийн уралдаанд Э.Ариунболдын хурдан халзан үрээ дахин түрүүллээ.
- Аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Т.Батмөнхийн халзан үрээ
- Айргийн гуравт Булган аймгийн Булган сумын харьяат Б.Гүндсамбуугийн ногоон үрээ
- Айргийн дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Д.Батхишигийн зээрд халзан үрээ хурдаллаа.