Өнөөдөр буюу 2026 оны долдугаар сарын 23-ны 12:00 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн тээврийн хэрэгсэл мөргөлдсөн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Шалгалтаар 28 настай эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Lexus RX450 маркийн автомашин жолоодож явахдаа Toyota Probox, Toyota Crown, Toyota Prius 41, Hyundai Sonata 9 маркийн дөрвөн тээврийн хэрэгслийг мөргөсөн байна. Ослын улмаас хоёр зорчигч гэмтсэн бөгөөд шалгалтын явцад тухайн жолоочийн согтолтын зэрэг 3.35 промиль байсан нь тогтоогджээ. Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
ВИДЕО: