Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ долоо хоногт зэвсэгт хүчнийхээ удирдлагад томоохон өөрчилж зэвсэгт хүчний командлагч Александр Сысркийг ажлаас нь чөлөөлж Михаил Драпатийг томилсон юм.
Тэгвэл Драпатиг томилсноос хэдхэн цагийн дараа ОХУ-ын Мөрдөн байцаах хороо түүнийг баривчлах тушаал гаргажээ. Тус хороо 2023 онд Драпатийг 2017-2019 оны хооронд Украины зүүн бүсэд цэргийн анги удирдан 154 хүний амь насанд хүрсэн гэх хэрэгт буруутгаж байсан аж. Драпатий ОХУ-ын зэвсэгт хүчний эсрэг олон жил байлдсан туршлагатай. Тэрбээр 2014 онд Донбасс бүсэд байрлах Мариупол хотод бүслэгдээд байсан цагдаагийн алба хаагчдыг аврах ажиллагааг явуулж олонд танигдаж байжээ. Драпатий тухайн жилд мөн ОХУ-ын цэргүүдийн хяналтад байсан нутаг дэвсгэрээс бүслэгдсэн ангиа амжилттай гаргаж чадсан байна.
Эх сурвалж: The Moscow Times