Ойн баяр наадмын морь, бөх, сур, шагайн харвааны бай шагналыг төр, спортын мэргэжлийн холбоод, 50 жилийн ойд хандив өргөж буй томоохон аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр хамтран олгохоор болжээ.
Уламжлалт зургаан насны түрүү морьдын шагналыг “Очир” төв, Моннис групп, Орхон аймгийн уяачдын холбоод хамтран авто машинаар байлахаар болсон аж. Түрүү болон үзүүрлэсэн бөхийн бай шагналыг “Баянмараат” ХХК, Эрдэнэт хотын унаган залуусын төлөөлөл олгох ба 50 жилийн ойн баяр наадмын түрүү бөхөд авто машин, үзүүрлэсэн бөхийг байраар байлж шагнах аж.