Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын давааны оноолт гарлаа. Наймын даваанд дараах бөхчүүд учраа тааран барилдана.
Наймын даваанд,
- Увс аймгийн Ховд сумын харьяат Дархан аварга Н.Батсуурь Увс аймгийн Ховд сумын харьяат улсын начин Л.Энхсаруулыг
- Сэлэнга аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат аймгийн начин Б.Сундуйжав
- Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын арслан Э.Батмагнай Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзийг амлан авлаа.
- Ингээд Завхан аймгийн Яруу сумын заан М.Лхагвагэрэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн арслан Д.Алтанцоож нар туналаа.