"Дэлхийн адууны өдөр"-ийн нээлт маргааш Хүй долоон худагт болно

"Дэлхийн адууны өдөр"-ийн нээлт маргааш Хүй долоон худагт болно

Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийн анхны олон улсын баярын албан ёсны нээлт маргааш буюу 2026 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 11:00 цагт Хүй долоон худагт болно.

Энэ бол Монголчуудын мянга, мянган жилийн турш өвлөн тээж ирсэн адууны соёл, нүүдэлчдийн ахуй, хүн, адуу хоёрын салшгүй холбоог дэлхий дахинд таниулах онцгой мөч хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдээлж буй. Мөн хүн төрөлхтний түүхийг хамт бичилцсэн монгол адуунд зориулсан энэхүү өдөр нь нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэ цэнийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, монгол өв соёлыг шинэ агуулгаар сурталчлан таниулах чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байгаа юм. 




Өнөөдөр гахай өдөр

12 цагийн өмнө