Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 310 хүлэг бүртгүүлсэн байна.
- Түрүү магнайд: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уяач, аймгийн Алдарт уяач Намсрайгийн Ариунбилэгийн хээр
- Аман хүзүүнд: Архангай аймгийн Чулуут сумын уяач , МУ-ын Алдарт уяач Цэдэнсодномын Энхболдын сартай хүрэн
- Айргийн гуравт: Архангай аймгийн Хотонт сумын уяач, Тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хээр
- Айргийн дөрөвт: Өвөрхангай аймгийн Гучин ус сумын уяач Банзрагчийн Жамбалбавуугийн сартай хээр
- Айргийн тавд Ховд аймгийн Цэцэг сумын уяач Баасанцэрэнгийн Энхзоригийн хүрэн тус, тус хурдлан наадамчин олноо баясгалаа.
- Баян ходоод: Өмнөговь аймгийн Номгон сумын уяач, аймгийн Алдарт уяач Н.Болд-Өрнөхийн хул даага "баян ходоод"-ын эзэн боллоо.