Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд улсын цолтой дөрвөн бөх өвдөг шороодлоо

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд улсын цолтой дөрвөн бөх өвдөг шороодлоо

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд улсын цолтой дөрвөн бөх өвдөг шороодлоо.

Тодруулбал,

  • Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат улсын начин Ц.Анхбаяр залуу бөх А.Сугар-Очирт,
  • Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат улсын начин Б.Суманчулуун залуу бөх Л.Энхболдод,
  • Увс аймгийн Сагил сумын харьяат улсын начин С.Даваасамбуу сумын начин С.Чадраабалд,
  • Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат улсын начин Х.Цогтгэрэл сумын заан Г.Хангарьд нарт тус тус өвдөг шороодов.

Харин Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Г.Батбаяр, Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат улсын начин Б.Баатарцол нар энэ өдөр барилдаанд зодоглосонгүй.