Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён өнөөдөр Монгол Улсад ажиллаж, амьдарч буй солонгос иргэдийн төлөөлөлтэй уулзаж, үдийн зоог барилаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол дахь солонгос иргэдийн ажил, амьдрал, бизнесийн орчин, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, тэдэнтэй харилцан санал солилцсон байна. Тэрбээр мөн эх орноосоо алс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ эрх ашиг, аюулгүй байдал, ажиллах орчныг сайжруулахад төр засгийн зүгээс анхаарч ажиллахаа илэрхийлжээ.