Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Х.Улам-Өрнөхийн хурдан хээр үрээ түрүүллээ.
Аман хүзүүнд Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Б.Чулуунсүхийн халтар үрээ хурдалсан бол айргийн гуравт Г.Ганчулууны халтар үрээ, дөрөвт Ц.Амарсанаагийн бор үрээ, тавд З.Цогбаярын хонгор халзан үрээ тус тус хурдалж, энэ жилийн наадмын хязаалан насны морьны уралдааны айргийн тавд шалгарлаа.
ВИДЕО: