Дэлгэрмөрөний усанд 44 настай эрэгтэй энджээ

Дэлгэрмөрөний усанд 44 настай эрэгтэй энджээ

Хөвсгөл аймгийн Баянзүрх сум нэгдүгээр багийн Цагаан булангийн Ар бэрхийн ам хэмээх газарт 2026 оны долдугаар сарын 8-ны өдрийн 10:00 цагийн үед "Дэлгэрмөрөн голд хүн живсэн" гэсэн дуудлагыг мөн өдрийн 10:50 цагт өгчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Дэлгэрмөрөн голд живж /эргээс 50 метрийн зайд/  Тосонцэнгэл сумын харьяат 44 настай эрэгтэй Б нь буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг 15:40 цагт гаргаж, сумын Хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ. Баярын наадмын амралтын өдрүүдэд эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахаас сэргийлж, голын эрэг дагуу амарч зугаалахаас аль болох зайлсхийхийг анхааруулж байна.




Өнөөдөр бич өдөр

4 цагийн өмнө