Нийслэлийн Ардчилсан намын Бодлогын зөвлөлүүдийн уялдаа холбоо, үйл ажиллагааны нэгдсэн зохион байгуулалтыг хангаж, 2028 оны нийслэлийн Ардчилсан намын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлыг хариуцах Бодлогын зөвлөлүүдийн Ерөнхий менежерээр Цэнгэний Түмэнбаярыг томилжээ.
Ц.Түмэнбаяр нь Хөдөө аж ахуйн их сургууль-ийн Инженерийн сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 2009-2016 онд "Ургамалын далай" ХХК-ийн захирлаар ажиллаж, 2017 оноос "Хашаандаа сайхан амьдаръя" хөдөлгөөнийг үүсгэн байгуулан өрх, хашаа, гэр хорооллын амьдрах орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж ирсэн туршлагатай.
Мөн тогтвортой, ногоон хотын хөгжил, гэр хорооллын шинэчлэл, орон сууц, хотын амьдрах орчны бодлогын чиглэлээр судалгаа, санаачилга хэрэгжүүлж ирсэн бөгөөд цаашид нийслэлийн Бодлогын зөвлөлүүдийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, иргэдийн бодит хэрэгцээнд тулгуурласан, хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр боловсруулахад анхаарч ажиллах юм.