Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар салбарын сайд нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат ургац хураалтын бэлтгэлийг хангах зорилгоор “Ургацын комисс” байгуулах шийдвэр гарсныг мэдэгдэв.
Тэрбээр, “Монгол Улсын хэмжээнд 530 гаруй мянган га талбайд улаан буудай, хүнсний ногоо, малын тэжээл зэрэг таримлыг тариалж, хаврын тариалалтыг амжилттай дуусгалаа. Тариалалтын явцад хийсэн хяналт-шинжилгээний дүнгээр таримлын 70 гаруй хувь нь сайн ургалттай байна. Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийг 130 орчим тариаланчид олгосон нь хаврын тариалалтыг хэвийн, амжилттай явуулахад чухал дэмжлэг болсон. Мөн долоо, наймдугаар сард зарим бүс нутагт халалтын эрсдэл үүсэж болзошгүйг дурдаад, ургацыг хамгаалах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагааны бэлтгэлийг ханган ажиллаж байгааг. Ургацыг хорогдол багатай, цаг хугацаанд нь хураан авах ажлыг зохион байгуулах зорилгоор Засгийн газраас “Ургацын комисс” байгуулах шийдвэр гаргалаа" хэмээлээ.