"Улаанбаатар - Лүн" чиглэлийн 101.7 км дөрвөн эгнээ авто замын барилгын ажлыг есдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ

"Улаанбаатар - Лүн" чиглэлийн 101.7 км дөрвөн эгнээ авто замын барилгын ажлыг есдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар баруун бүсийг нийслэлтэй холбодог гол гарц болох Лүнгийн авто замын барилгын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргасныг Шадар сайд Т.Доржханд танилцууллаа.

Тэрбээр жил бүр баруун чиглэлд зорчих 1-1.2 сая иргэн ашигладаг Лүнгийн замыг дөрвөн эгнээ болгон шинэчлэхээр болсныг мэдээлэв.

Тус авто зам нь нийт 101.7 км урттай, дөрвөн эгнээ бүхий автозам бөгөөд зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл нь бүрэн батлагдсан байна.

Барилга угсралтын ажлыг 2026 оны есдүгээр сарын 1-нээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэжээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр баруун аймгууд руу чиглэх тээврийн урсгалын аюулгүй байдал, нэвтрүүлэх чадвар сайжирч, зорчих хугацаа багасах хүлээлттэй байна.