Олон жил Монголын ард түмний аманд аялагдаж, цаашдаа ч эгшиглэсээр байх аялгуулаг, яруу сайхан дуунууд олон бий. Үүний нэг нь Ардын жүжигчин С.Жавхлангийн дуулсан “Цэнхэр тэнгэрийн орон” дуу билээ.
Тэгвэл Ардын жүжигчин С.Жавхлангийн дуулсан “Цэнхэр тэнгэрийн орон", "Буурал даргын нутаг" зэрэг олон сайхан дууны шүлгийг зохиосон дууны шүлгийг бичсэн яруу найрагч, МУСТА, дэд хурандаа У.Пүрэвсүрэнд Монгол Улсын Гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.