Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээж буй.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар Батлан хамгаалах яамны Стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Э.Гансүхэд Бригадын генерал цол хүртээлээ.
Э.Гансүх нь Батлан хамгаалах яамны Стратегийн төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа юм.