Ерөнхий сайд Н.Учрал Лхагва гарагт МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцана

Ерөнхий сайд Н.Учрал Лхагва гарагт МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцана

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны долдугаар сарын 8-ны өдөр буюу Лхагва гарагт МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцана.

"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлага 20:40-23:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд иргэдийн аж амьдрал, тулгамдаж буй асуудал, төрийн бодлого, шийдвэр болон бусад сэдвээр нээлттэй ярилцаж, иргэдийн асуултад хариулах юм.

Иргэд Ерөнхий сайдад хандах асуулт, санал хүсэлтээ дараах сувгуудаар урьдчилан илгээх боломжтой.

  • E-Mongolia
  • "11-11" төв

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас иргэдийг шууд ярилцлагад идэвхтэй оролцож, асуулт, саналаа дээрх сувгуудаар дамжуулан ирүүлэхийг уриаллаа.

утас ба бичвэр нарын зураг байж магад