Таунсвиллийн хойд хэсэгт орших Форрест эрэг дээр гарч ирсэн зургаан биетийг сансраас унаж ирсэн хог хаягдал гэж үзэж байна

Таунсвиллийн хойд хэсэгт орших Форрест эрэг дээр гарч ирсэн зургаан биетийг сансраас унаж ирсэн хог хаягдал гэж үзэж байна

Амралтын өдрүүдэд Австралийн Квийнслэнд мужийн эрэг дээр нууцлаг бөмбөрцгүүд гарч иржээ. Тодруулбал Таунсвиллийн хойд хэсэгт орших Форрест эрэг дээр гарч ирсэн зургаан биетийг сансраас унаж ирсэн хог хаягдал гэж үзэж байгаа аж. Австралийн сансрын агентлаг (ASA) тэдгээр биетийг хаанаас гаралтай болохыг тогтоохоор ажиллаж байна.

Тэдгээр биетүүдэд аюултай бодис агуулагдаж байж магадгүй гэж болгоомжилж, хамгаалалтын хувцас өмссөн ажилтнууд бөмбөрцгүүдийг хортой бодис тээвэрлэх хайрцагт хийжээ. Квийнсландын гал түймэртэй тэмцэх алба ням гарагт /2026.07.05/ мэдэгдэл хийхдээ 50 метрийн зайд нэвтрэхийг хориглох бүс үүсгэсэн байна. Мөн нууцлаг биет харсан хүмүүсийг тэдгээрт хүрэхгүй байхыг уриалжээ.

Цахим орчинд хүмүүсийн таамаглаж буйгаар тэдгээр бөмбөрцөг сансрын хөлгийн түлшний сав байх магадлалтай аж. Ийм учир бөмбөрцгүүд дотор шатамхай бодисын үлдэгдэл агуулагдаж байж магадгүй юм. 

Эх сурвалж: BBC