Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр гадаадын дээд сургуульд суралцах суралцагчдын сонгон шалгаруулалтыг хийж дууссан байна. Сонгон шалгаруулалтад нийт 200 иргэн хүсэлт ирүүлж, бакалаврын түвшинд 136 иргэн хүсэлт гаргаснаас 10, магистрын түвшинд 62 иргэн хүсэлт гаргаснаас 20, докторын түвшинд хоёр иргэн хүсэлт гаргаснаас нэг иргэн тус, тус шалгарсан байна.
Боловсролын яам, Боловсролын зээлийн сангаас 2026-2027 оны хичээлийн жилд гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөрт суралцах иргэдийг сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжид хамруулах сонгон шалгаруулалтыг холбогдох хуулт тогтоомж, Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу зохион байгуулсан байна. Энэ талаар Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга П.Зохихсүрэн мэдээлэл өгөв.
Тэрбээр, Сонгон шалгаруулалтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зарлаж, хүсэлтийг 2026 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагаас зургадугаар сарыг 29-ний өдрийн 09:00 цаг хүртэл хүлээн авсан бөгөөд Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын үйл ажилллагааг 2026 оны зургадугаар сарын 29,30-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сонгон шалгаруулалтыг хүсэлт гаргагчийн системд бүртгүүлсэн мэдээлэлд үндэслэн автомат үнэлгээ өгч эрэмбэлэх, цахим системд хавсаргасан баримт бичгийг журмын дагуу нягтлан хянах, сонгон шалгаруулалттай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх гэсэн үе шаттай зохион байгуулав.
Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элссэн иргэд хамрагдсан бөгөөд тухайн сургуулийн олон улсын эрэмбэ, тэтгэлгийн хэмжээ, Боловсролын зээлийн сангаас хүссэн санхүүжилтийн хэмжээг үндэслэн үнэлгээний аргачлалын дагуу аютоматаар оноог тооцон эрэмбэлж , урьдчилсан эрэмбийн жагсаалт үүсгэжээ.
Урьдчилсан эрэмбийн жагсаалтын дагуу Ажлын хэсэн сонгон шалгаруулалтад оролцогчлын системд бүртгүүлсэн мэдээлэ хавсаргасан баримт бичгийг нягтлан шалгаж, дүгнэлт гаргасан байна.
Сонгон шалгаруулалтад нийт 200 иргэн хүсэлт ирүүлж, бакалаврын түвшинд 136 иргэн хүсэлт гаргаснаас 10, магистрын түвшинд 62 иргэн хүсэлт гаргаснаас 20, докторын түвшинд хоёр иргэн хүсэлт гаргаснаас нэг иргэн тус, тус шалгарсан байна.
Мөн хяналтын нөөцөд бүртгэх жагсаалтад бакалаврын түвшинд 40, магистрын түвшинд 19 иргэнийг бүртгэж нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр бүрдсэн тохиолдолд эдгээр иргэдийг эрэмбийн дарааллтын дагуу сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулахаар төлөвлөж байгаа ажээ.