СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архангайд хүчтэй салхи, мөндөрийн улмаас таван айлын гэр нурж, автомашины шил, толь хагарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архангайд хүчтэй салхи, мөндөрийн улмаас таван айлын гэр нурж, автомашины шил, толь хагарчээ

Архангай аймгийн Өлзийт суманд өчигдөр хүчтэй аадар бороо, мөндөр, нөөлөг салхи шуурсны улмаас айл өрхүүд болон автомашинд  хохирол учирсан байна.

Тодруулбал, 2026 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 19:10 цагийн орчимд Өлзийт сумын төвөөс баруун өмнө зүгт, Бодонт багийн Дөрөлж гэх газарт усархаг аадар бороо орж, мөндөр буун, хүчтэй нөөлөг салхи салхилсны улмаас таван айлын гэр нурж, хэд хэдэн автомашины шил, толь хагарчээ.

Иймд ойрын өдрүүдэд аялал, амралт, зугаалгаар хөдөө орон нутагт зорчих иргэдийг цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч, гэнэтийн дуу цахилгаантай аадар бороо, үер ус, хүчтэй салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.




Өнөөдөр туулай өдөр

10 цагийн өмнө