Н.Учрал: Намар гэхэд дотоодын хөх нүүрсний хэрэгцээний 50 хувийг хангахаар төлөвлөж байна

Н.Учрал: Намар гэхэд дотоодын хөх нүүрсний хэрэгцээний 50 хувийг хангахаар төлөвлөж байна

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Багануур дүүрэгт баригдаж буй нүүрс-пиролизын үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Тэрбээр тус үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын зах зээлд нийлүүлэх хөх нүүрсийг эх орондоо үйлдвэрлэж, импортыг үе шаттайгаар орлох боломж бүрдэхийг онцолсон юм. Н.Учрал "Эхний шатанд пиролизын үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна. Дараагийн шатанд дулааны цахилгаан станцыг түшиглэсэн үйлдвэрүүдийг байгуулна. Ирэх намар анхны хөх нүүрсээ үйлдвэрлэхээр төлөвлөж байна" гэв.

Түүний хэлснээр Багануурыг 2030 он хүртэл үе шаттайгаар аж үйлдвэрийн төв болгон хөгжүүлэх бөгөөд энэ хүрээнд хэд хэдэн үйлдвэр байгуулах бүтээн байгуулалт хэрэгжих аж. Мөн "Нүүрсний асар их нөөцтэй улс атлаа хөх нүүрсээ импортоор авдаг нь зохистой биш. Тиймээс зуны улиралд багтаан бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, үйлдвэрийг богино хугацаанд ашиглалтад оруулахыг зорьж байна. Намайг ажлаа хүлээн авах үед энэ үйлдвэрийн ажлыг эхлүүлэх тодорхой хугацаа ч байгаагүй. Гэсэн ч богино хугацаанд хөдөлгөж чадлаа" хэмээн хэлэв. Тэрбээр эхний ээлжид дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжгүй ч ирэх намар гэхэд хөх нүүрсний дотоодын хэрэгцээний 50 орчим хувийг хангах зорилт тавиад байгааг онцоллоо.

ШУУД ҮЗЭХ: 

 

 

\




Өнөөдөр туулай өдөр

6 цагийн өмнө