Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын ажилчдын цалинг 10 хувиар л нэмэх боломжтой байна

Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын ажилчдын цалинг 10 хувиар л нэмэх боломжтой байна

Эрчим хүчний салбарын ажилчид маргааш буюу энэ сарын 30-аас орон даяар ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд байна. Тэд цалингаа 30 хувь нэмэх шаардлага тавиад байгаа бөгөөд энэ асуудалтай холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдээлэл хийлээ.

Тэрээр "Байгаа боломжоо ашиглаад цалингийн санг 10 хувир нэмнэ. Гэхдээ нийтээр нь хавтгайруулахгүй. Харьцангуй өндөр цалинтай захирлууд захиргааны ажилтан, арын албанд ажилдаг хэсэгт нэмэхгүй. Энэ удаадаа тэвчинэ. Харин яг үйлдвэрлэл дээр ажиллаж ачаалал үүрч байгаа инженер, техникийн ажилтан болон цалин багатай залуусын цалинг нэмнэ. Би цалин нэмж болдог бол 50-100 хувиар нэмээд явмаар байна. Гэхдээ тэр мөнгө, орлого хаана байна вэ. Энэ орлогыг компаниуд бий болгох ёстой. Захирлууд ашигтай ажиллаж, хэрэггүй орон тоо байвал хасах ёстой. Энэ ажлыг хангалтгүй хийж ирсэн нь үнэн. Энэ чиглэлд илүү шаардлага тавьж ажиллана. Тэгэхээр компани хэнд хэдэн төгрөгийн цалин өгөх, аль зардлаа хэмнэх вэ. Ер нь хэдэн хүнтэй ажиллахаа шийдэх ёстой. Түүнээс биш хавтгайруулж өгөх ёсгүй" гэлээ.