Х.Нямбаатар СХД-ийн хүүхдийн эмнэлгийн газрыг өөрийн компанид шилжүүлж, “Хамаг Монгол” хотхоноо барьсан байж магадгүй байна

Х.Нямбаатар СХД-ийн хүүхдийн эмнэлгийн газрыг өөрийн компанид шилжүүлж, “Хамаг Монгол” хотхоноо барьсан байж магадгүй байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2026 оны зургаадугаар сарын 9-ний хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Т.Даваадалай эхнэрийнхээ дансаар 5.5 тэрбум төгрөг шилжүүлж авна гэдэг бол тэнэг зориг” хэмээн мэдэгдсэн.

ВИДЕО:

Үнэхээр өнгөрсөн хоёр сар гаруй хугацаанд Хотын дарга асан Х.Нямбаатарын баг хэрхэн мөнгө угаадаг, томоохон тендерт өөрсдийн компаниа шалгаруулдаг зэрэг асуудал хөндөгдлөө. Өдгөө Х.Нямбаатарын орлогч Т.Даваадалай, Метро төслийн захирал Т.Мөнхдалай нарыг цагдан хорьж, шалгалтын ажиллагаа явуулж байна. Мөн хэд хэдэн хүнийг яллагдагчаар татан шалгаж буй. Цаашилбал Хотын дарга асан Х.Нямбаатар ч өөрөө шалгуулж магадгүй нөхцөлд хүрээд буй.

Х.НЯМБААТАРЫН "ХАМАГ МОНГОЛ" ГРУПП СХД-Т ХОЁР ОРОН СУУЦНЫ ХОТХОН БАРЬСАН

Ийм нөхцөлд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатартай холбоотой нэгэн газрын асуудал ч мөн адил тайлбар шаардсан хэвээр байна. Тодруулбал, Х.Нямбаатар улс төрийн карьераа Сонгинохайрхан дүүргээс эхлүүлж, дүүргийн Хуулийн зөвлөх, ИТХ-ын дарга, улмаар УИХ-ын гишүүнээр ажилласан. Нөгөө талд Х.Нямбаатар 2012 онд СХД-ийн ИТХ-ын дарга болсныхоо дараа барилгын бизнес хийж эхэлсэн. Энэ хугацаанд түүний үүсгэн байгуулсан "Хамаг Монгол" групп Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ар талд хоёр орон сууцны төслийг хэрэгжүүлжээ. Эхнийх нь 2014 онд ашиглалтад орсон 63 айлын "Мишээл" хотхон бол хоёр дахь нь 2020 онд ашиглалтад орсон 156 айлын "Хамаг Монгол" хотхон юм.

Харин энэ байршил нь өмнө нь Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэг барихаар төлөвлөгдөж байсан газрын нэг хэсэг гэх асуулт хариулт нэхээд удлаа. Учир нь 2012–2016 онд нийслэлийг Ардчилсан нам удирдаж байх үед Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн эмнэлэг байгуулахаар төлөвлөж, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн орчимд газар чөлөөлөн хашаалсан талаар тухайн үеийн шийдвэрүүд болон оршин суугчдын дурсамж бий. Тухайн үед хамгийн олон хүн амтай дүүрэг атлаа хүүхдийн бие даасан эмнэлэггүй байсан нь энэ шийдвэрийн үндэслэл болж байв.

“ХАМАГ МОНГОЛ” ХОТХОН 659 М.КВАДРАТ ТАЛБАЙГ ЭЗЭМШДЭГ

Харин өнөөдөр уг байршлын нэг хэсэгт "Хамаг Монгол" хотхон байрлаж байна. Газрын кадастрын мэдээллээс үзэхэд тус “Хамаг Монгол” хотхон байрлах 659 м.квадрат талбайтай хотхон нь түүний төрсөн дүү Х.Нямаагийн нэр дээр байх бөгөөд эзэмших эрхтэй газар байна.

Х.НЯМБААТАР ХАМАГ МОНГОЛ ГРУППЭЭ 2026.02.11-НД ЭХНЭР И.БАЯРМААГААС ӨӨРИЙН НЭР ДЭЭР ШИЛЖҮҮЛЖ АВЧЭЭ

Мөн "Хамаг Монгол групп" ХХК-ийн гүйцэтгэх захирлын бүртгэл 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Х.Нямаагийн нэр дээр шинэчлэгдсэн бол үүнээс өмнө 2026.02.11-нд Х.Нямбаатар эхнэр И.Баярмаагаас өөрийн нэр дээр шилжүүлж авсан байгаа юм.

Х.НЯМБААТАР СХД-ИЙН ИТХ-ЫН ДАРГА ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БАРИХААР ХАШААЛСАН ГАЗРААС ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН КОМПАНИД ХЭСГИЙГ ШИЛЖҮҮЛЖ, ОРОН СУУЦ БАРЬСАН БАЙЖ МАГАДГҮЙ

Товчхондоо, “Хамаг Монгол компани гэр бүлийн хамаарал бүхий хүн хариуцаж явдаг. Төрөөс нэг ч удаа тендер аваагүй” хэмээн мэдэгддэг Х.Нямбаатар үнэнд гүйцэгджээ. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажил 2017 онд эхэлж, 2021 онд ашиглалтад орсон бол "Хамаг Монгол" хотхон 2020 онд ашиглалтад орсон. Эдгээр барилга гараанаас зэрэг эхлэх үед Х.Нямбаатар СХД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Магадгүй, энэ үед хүүхдийн эмнэлэг баригдах газрөөс өөрийн компанид шилжүүлсэн байж магадгүй байна.  Тухайн үед, олон нийт хэвлэл мэдээлэл ч багагүй шүүмжилж байсан ч удалгүй намжсан. Харин газаргүй болсон хүүхдийн эмнэлэг 2024 онд БНХАУ-ын тусламжаар барьж, ашиглалтад орсон. Мөн нөгөө талд дүүргийн ИТХ-ын даргын алба хашиж байхад нь өөрийн хамаарал бүхий компани хүүхдийн эмнэлэг барихаар төлөвлөгдсөн газар энэ хэмжээний томоохон орон сууц барьж байхад мэдээгүй байх боломжгүй. Харин одоо "Хамаг Монгол" хотхонд СХД-ийн ЗДТГ-ын хэлтэс, газрын дарга нар голчлон амьдардаг гэх мэдээлэл байна.

Эл нөхцөлд, Х.Нямбаатар “Хүүхдийн эмнэлэг барихаар төлөвлөж байсан газрын хил зааг яг хаана байсан бэ. Тэр газрын нэг хэсэг нь хожим орон сууцны зориулалтаар шилжсэн үү. Хэрэв шилжсэн бол ямар шийдвэрээр, хэзээ, хэний зөвшөөрлөөр шилжсэн бэ. Шийдвэр гаргах үйл явцад ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг эрх бүхий байгууллагууд шалгаж байсан уу зэрэг асуултад хариулт өгөх ёстой. Тэр бол нийтийн албан тушаалтан байсан. Нийтийн эрх ашгийн төлөө олон улсын жишиг эмнэлэг барих нэрийдлээр өөрийн давуу байдлаа ашиглаж өөрийн компанидаа газар олгосон уу гэдгийг ч хууль хяналтын байгууллагууд шалгах ёстой.

Харин өдгөө Х.Нямбаатарын дүү Х.Нямаа СХД-ийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн даргаар ажилладаг аж. Жилдээ 300 тэрбум төгрөгийн татвар төлдөг гэх энэ том компанийг удирдах ажлаа хэрхэн амжуулдаг нь анхаарал татна. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө